Цаг үеийн мэдээ

2023 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна. 

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна.

2023 онд цагаан сарын шинийн нэгэн аргын тооллын хоёрдугаар сарын 21-ний өдөр тохиож буй тул монголчууд хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд амарна. Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын зургаадугаар сарын 4-ний өдөр тохиож буй.

Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2023 оны арваннэдүгээр сарын 14-нд тохиож буй. 

Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амардаг болжээ. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах юм. 
Тайлбар байхгүй.

Таны сурталчилгаа