Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчилд холбогдогч А.Отгонбаатарыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Боловсролын яаман дотор Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүний бие рүү өндөг шидэж, хэрүүл маргаан үүсгэн бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан хохирогчийн  мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэсэн баримт зэргээр нотлогдсон тул хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд А.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 5,2 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-д зааснаар 15 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, Т.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэрэг шалгагдаж байгааг дурдаж шийдвэрлэлээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг

Таны сурталчилгаа