Олимпын циклийн дагуу болдог Дугуйн холбооны Ээлжит их хурал болж 4 жилийн ажил амжилтын тайлан болон цаашид 2028 он хүртэл хэрэгжүүлэх бодлогоо хэлэлцлээ.
Мөн Холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль явагдаж шинэ Ерөнхийлөгчөөр Дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гүрсоронзон сонгогдож, Ерөнхий нарийн бичгийн даргаар Үндэсний шигшээ багийн болон “Алдар спорт хороо”-ны дасгалжуулагч ОУХМ Т.Төгөлдөр нар сонгогдлоо.
Ажлаа өгч буй Ерөнхийлөгч Н.Болдхүү мөн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 11 жил хашсан З.Наран нарын баг нь Монголын дугуйн холбооны 65 жилийн түүхэн дэх хамгийн дээд ажил амжилтуудыг үзүүлж Дэлхийд эхний 29-т, Азид эхний 3-т эрэмбэлэгдсэн Дэлхийн холбоо болгож, дотооддоо дугуйн спортыг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлжээ.