Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт болон Даланзадгадын ДЦС-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комисс 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хуралдлаа.
Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1. Томуугийн дэгдэлт ихтэй байгаа Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг 12 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа.
2. Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын сургууль, цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажилтан, албан хаагчдаа цахимаар ажиллуулах, цалинтай чөлөө өгч ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад чиглэл хүргүүллээ.
3. Томуугийн дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулан шинэ жилийн баяр, олон нийтийн үйл ажиллагааг багасгах, галын аюулаас урьдчилан сэргийлж, иргэд, айл өрхүүд гацуурын чимэглэл, гэрэлтүүлгийн цахилгаанаас салгаж, анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.
4. Мөн Даланзадгад Дулаан станцад гэмтэл гарч, инженер техникийн баг гэмтлийг завсарлаж, яаралтай үйл ажиллагааг хэвийн болгох үүрэг чиглэл өглөө.