Жирэмсний 27 хоногоос дээш хугацаанд артерийн даралт ихсэх, шээсээр уураг алдах, хавагнах гэсэн үндсэн гурван зовууриар илэрдэг эмгэгийг жирэмсний хожуу үеийн хордлого гэнэ.
Жирэмсний хожуу үеийн хордлогын шинж тэмдгүүд:
Нүд бүрэлзэх, оч харагдах
Толгой хүчтэй өвдөх, эргэх, шилэн хүзүү хөших
Даралт ихсэх 140/90 -ээс дээш ихсэх шинжүүд илэрвэл эмчид заавал үзүүлээрэй.
Даралт ихсэлт
Аюулхай орчим өвдөх
Хавагнах (Гутал орохгүй болох, гар бадайрах, атгаж болохгүй болох, нүүр зовхи цэлхийх)
Шээсээр уураг гарах
Хэрэв танд дээрх зовууриуд илэрч байвал түргэн тусламж-103 дуудах эсвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандаарай.