Цаг үеийн мэдээ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр завсарлана. Хуульд заасан 75-аас доошгүй хоног хуралдсан учраас ээлжит чуулганыг завсарлуулах юм. Ингээд хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхлэнэ.

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.01.23/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл  /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн    мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ./

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал

“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Таны сурталчилгаа