БНТУ-ын Хатай муж Антакья хотод дэлгэсэн Цэргийн төв эмнэлгийн цэргийн хээрийн II шатны эмнэлэг 2023 оны 02 сарын 16-ны 08.00-14.00 цаг хүртэл гамшигт нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, гэмтлийн болон бусад шалтгаант нийт 54 иргэнд /7 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Тусламж, үйлчилгээгээр давтан боолт хийлгэхээр 15, гар болон хөлний зүсэгдсэн шарханд оёдол тавьж, гарын сарвуу хэсгийн түлэгдэл зэрэг гэмтлийн тулсамж үйлчилгээг 12 хүнд үзүүлсэн бөшөөд амьсгалын дээд замын халдварт өвчин, хоол боловсруулах замын хямрал, халдварт өвчний асуумж бүхий 15 өвчтөнд шингэн сэлбэх болон эмийн эмчилгээ хийж биеийн байдлыг нь тогтворжуулан зөвлөгөө өгч давтан хяналт хийхээр буцаасан байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэд цаг харгалзахгүй ирж байгаа ч орон нутгийн эмч, эмнэлгийн ажилчид шилжин ирсэнтэй холбогдуулан Цэргийн төв эмнэлгийн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн үйл ажиллагааг 14 цагт зогсоож эмнэлгийг хурааж ачиж, тээвэрлэхэд бэлэн болжээ.
Мөн эмчилгээ үйлчилгээнээс үлдсэн, шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгсэлийг Турк Улсын Тусгай хүчний штабын даргад хүлээлгэн өгч эмнэлгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүллээ. Эмнэлэг дэлгэн ажиллаж эхэлснээс хойш нийт 649 өвчтөнийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ явуулсан байна.