Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрынхан шинэ байрандаа шилжин байрласантай холбогдуулан 2 дугаар сарын 17-ны өдөр ажиллаж, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. 

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрынхны сүүлийн үеийн ололт амжилт, зохион байгуулсан ажил, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан мэдээлэл хийж, шилжин байрласнаас хойших өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, албан тушаалтны ажиллах нөхцөл, бололцоог хэрхэн сайжруулж буйг танилцууллаа.

Энэ үеэр дэд сайд Б.Баярмагнай цэргийн захиргааны удирдлагыг цогц байдлаар нь хэрэгжүүлэхийн сацуу алба хаагчдынхаа ажиллах, суралцах, өөрийгөө хөгжүүлэх олон төрлийн боломжийг нээсэн жишиг болохуйц байгууллага болж буйд баяр хүргээд удахгүй болох  “Үзэсгэлэнт болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндчилгээг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлсэн юм.

Таны сурталчилгаа