Цаг үеийн мэдээ

Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг Завхан аймаг үүсэн, хөгжиж байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан "ЗАВХАН-100" шашин, урлагийн хүндэтгэлийн тоглолт 2023 оны 2 дугаар сарын 27 буюу хаврын тэргүүн сарын шинийн 8-ны бэлгэ дэмбэрэл, өлзий учралт сайн өдөр Улаанбаатар хотноо "Speppe Arena-Мөсөн өргөө"-нд зохион байгуулагдана.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Очирваанийн орноос тодрон гийсэн Жалханз хутагт Данзанчойживанчүг, Наробанчин хутагт Данзанлхүндэв, Дилов хутагт Данзанламэд, Ялгуусан хутагт Данзанванчүг гэгээнтэн болон хамба, лам нар дээдийн ном айлтгаж, буян хишгийн даллага авна.

Урлагийн арга хэмжээнд Завхан нутгаар овоглосон ардын жүжигчин, гавьяатууд болон урлаг, соёлын алдартнууд оролцож, дуу хуур, бүжиг, шүлэг найргийн дээжээсээ өргөн барина.

Тоглолтын тасалбарыг: "Steppe Arena"-гийн билетийн кассаар болон 99468781 дугаарт холбогдож авах боломжтой.