Цаг үеийн мэдээ

ЕБС-ийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Монголын цахилгаан холбоо" ХК-аас ерөнхий боловсролын сургуулиудад "Итгэлтэй утас"-ыг байршуулан ажиллуулж байна.

Энэ хүрээнд сургуулийн захиргаа болон Эцэг эхийн зөвлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу Төв аймгийн Хүмүүн цогцолбор бага сургуульд аймгийн анхны "Итгэлтэй утас"-ыг суурилуулан холболт хийлээ.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд телефон аппаратын зардлыг "Дэлхийн зөн-Төв" ОНХХ-с, суурилуулалт болон 1 сарын хэрэглээний зардлыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шийдвэрлэжээ. 

"Итгэлтэй утас"-аар сард 200 минутын дуудлага хийгдэх бөгөөд үүрэн холбооны аль ч сүлжээ рүү сурагчид үнэ төлбөргүй холбогдох боломжтой юм. 

Сургуулийн захиргаа болон Эцэг, эхийн зөвлөлөөс "Итгэлтэй утас"-ны ашиглалтын зардлыг шийдвэрлэх, мөн үр дүнтэй хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр багш, сурагчдад тодорхой зөвлөмж гарган ажиллахаар боллоо.

Итгэлтэй утасны дугаар: 70802700

Таны сурталчилгаа