Цаг үеийн мэдээ

Дэлхийн усны өдрийг угтаж БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Туул голын сав газрын захиргаанаас хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд илтгэлийн уралдаан зарлалаа.  

Уралдааны зорилго: 

“Өөрчлөлтийг хурдасгая” дэлхий нийтийн уриалгад нэгдэх, усны талаарх Монгол Улсын  (Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай хууль зэрэг) хууль тогтоомжуудыг таниулах, орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн  зөв дадал, хэвшилтэй байх хүүхэд, залуусын эрмэлзэл, хүслийг дэмжих,  тэдний дуу хоолойгоор дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд уг уралдааны зорилго оршиж байна. 

Уралдааны сэдэв: 

 - Усны үнэ цэн

 - Ус бол амьдрал 

 - Ус хөгжлийн түлхүүр 

 - Дуслыг хураавал далай

 - Усыг хайрлан хамгаалах уламжлалт зан үйл 

 - Хатан Туулаа хайрлая 

Хамрах хүрээ:

 - Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид

Илтгэлд тавигдах шаардлага:

 - Илтгэл нь дээрх сэдвүүдийн хүрээнд байх 

 - Илтгэлийн үгийн тоо  1000-аас доошгүй байх

 - Илтгэлийн бичвэр үг, үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй, найруулга зүйн шаардлага хангасан байх 

 - Илтгэл тавих ур чадварыг тодорхой хэмжээгээр эзэмшсэн байх 

 - Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлэх

 - Илтгэлийн төгсгөлд овог, нэр, сургууль, анги, утасны дугаараа тодорхой бичсэн байх

Уралдаан явагдах хугацаа, шалгаруулалт:

Илтгэлийг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл [email protected] хаягаар хүлээж авна. 

Нэгдүгээр шат: Шүүгчид ирүүлсэн бүх илтгэлийг уншиж 10 илтгэлийг шалгаруулж, 3 дугаар сарын 19-ний  өдрийн 16:00 цагаас өмнө шалгарсан 10 илтгэлийн эзэнд мэдэгдэнэ. Энэ шатанд илтгэлийн агуулгад голлох үнэлгээг өгнө. 

Хоёрдугаар шат: Шалгарсан 10 илтгэлийн эзэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны 14:00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” /УТҮГ/-ын их танхимд хүрэлцэн ирж, шүүгчдэд илтгэлээ сонсгосны үндсэн дээр   шилдэг 3 илтгэлийг шалгаруулна. Энэ шатанд илтгэх ур чадварт голлох үнэлгээг өгнө. 

Шагналыг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр   Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны үндэсний чуулган  дээр гардуулна.

Тэргүүн байрын эзэн илтгэлээ  усны үндэсний чуулган дээр тавина.

Таны сурталчилгаа