Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр “Монгол бичигтэн-2025” үзэсгэлэн нээгдлээ.

Үзэсгэлгийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Өнгөрсөн хугацаанд Монгол хэлний тухай хууль батлагдаж, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2 хэрэгжиж дууссан бөгөөд гуравдугаар хөтөлбөр хэрэгжилтийн шатандаа явж байгаа юм.  Мөн 2025 оноос төрийн албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр эрхлэх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Соёлын яам байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг дээрх үзэсгэлэнд дэлгэлээ.

2025 оноос эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхтэй холбогдуулан “Хос бичигтэн” хөтөлбөрийг соёлын салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа туршлагаа улсын хэмжээнд “Бүх нийтээрээ хос бичигтэн болъё” хэмээх уриа дор өргөжүүлж эхэлсэн юм.

Мөн тухайн чиглэлээр олон нийтэд зориулсан цахим орчинд дахь үндэсний бичгийн хэрэглээг дэмжсэн аппликейшн, цахим ном, толь бичиг, контент, шторк, цахим ном, хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг нэлээд олон ажлуудыг хийж нийгэмд түгээжээ. Мөн бүх нийтийн соёлын боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс 29 дүгээр сургуулийн сурагчдад өнгөрсөн жилээс эхлэн “Уран бичлэг”-ийн сургалт хичээллүүлж буй бөгөөд тус сургалтад хамрагдаж буй сурагчдын бүтээлийг мөн гаргав.  

Соёлын яамны зүгээс тус үзэсгэлэнд гаргасан онцлох ажлууд:

1. “Хос бичигтэн” арга хэмжээг хэрэгжүүлсэн харьяа байгууллагуудын сайн туршлага - Монголын Үндэсний номын сан - Монголын Үндэсний музей - Чингис хаан музей Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг;  

2. Аппликейшн - 2 

·         Монгол толь толь бичгийн аппликейшн толь. on the App Store (apple.com), Монгол толь –

·         Apps on Google Play - Алтан гадас үлгэрийн аппликейшн;  

3. Цахим толь бичиг – 3

·         Монгол толь (mongoltoli.mn)

·         Нэр томьёоны тайлбар толь (dict.ac.mn)

·         Хадмал толь – Хадмал  толь (moc.gov.mn) ;  

4. Цахим контент, шторк – 11

Соёлын бүтээлч сар - Академич Л.Болд: Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн тухай

Соёлын бүтээлч сар - ЭШ ахмад ажилтан Р.Отгонбаатар: Соёмбо бичиг үсгийн тухай

Соёлын бүтээлч сар - Доктор, дэд профессор Г.Гэрэлмаа: Монгол тод үсгийн тухай

Соёлын бүтээлч сар - Доктор Э.Баярчимэг: Вагиндра бичиг үсгийн тухай

Соёлын бүтээлч сар - Доктор, дэд профессор О.Самбуудорж: Али Гали бичиг үсгийн тухай

Соёлын бүтээлч сар - Доктор, дэд профессор Э.Мөнхцэцэг

Соёлын бүтээлч сар - ЭШ ахмад ажилтан Р.Отгонбаатар: Дөрвөлжин бичгийн тухай

Соёлын бүтээлч сар - Доктор Э.Баярчимэг: Вагиндра бичиг үсгийн тухай

Соёлын бүтээлч сар - Доктор Д.Боролзой: Латин үсэг бичгийн тухай

5. Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн, цахим контент – 48, Төрийн албан хаагчдад зориулсан 18 цагийн цахим хичээл - Монгол хэл бичгийн контент – 30.  

6. Цахим ном – 5ш, хэвлэмэл ном 30 

О.Жамьяан гүнгийн найруулсан хэл зүйн бичгүүд I (flippingbook.com),

О.Жамьяан гүнгийн найруулсан хэл зүйн бичгүүд II (flippingbook.com),

О.Жамьяан гүнгийн найруулсан хэл зүйн бичгүүд III (flippingbook.com),

О.Жамьяан гүнгийн найруулсан хэл зүйн бичгүүд IV (flippingbook.com),

О.Жамьяан гүнгийн найруулсан хэл зүйн бичгүүд V (flippingbook.com).  

7. Үзэсгэлэн  - 29 дүгээр сургуулийн сурагчдын “Уран бичлэг”-ийн бүтээл;

8. Музейн боловсролын хөтөлбөр  – Чингис хаан музей;

9. Анимейшн:  “Мөнх тунх ямар нэгэн юм аварсан нь” Гюүг метаверст Өв соёлын төв ордон  зэрэг ажлуудаараа оролцож байна.

Таны сурталчилгаа