Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хог тээврийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 23-ны өдрийн 20:29 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход Баялаг ундраа худалдааны төвийн эзэмшлийн “Hyundai HD-170” загварын хог тээврийн ачааны автомашины тэвшин дээрх хог шатаж байсныг ажиллаж унтраасан байна.