Цаг үеийн мэдээ

БОАЖЯ болон харьяа 10 байгууллагат буй 76 сул орон тоог олон нийтэд нээлттэй танилцуулах "Ажлын байрны нээлттэй өдөрлөг"-ийг "Мишээл" Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.  Өдөрлөгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд М.Ганбаатар, ТНБД С.Цогтгэрэл болон харьяа газар, хэлтсийн дарга нар, 186 албан хаагч оролцон ажил мэргэжлээ нээлттэй танилцууллаа.

Үйл ажиллагааг давхардсан тоогоор 2000 гаруй хүн сонирхож, 1630 хүнд нээлттэй ажлын байр болон бусад мэдээлэл өгч, 50 гаруй анкетыг цаасаар мөн тооны анкет цахимаар хүлээн авсан байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн газар өдөрлөгт оролцсон иргэдээс судалгаа авч 200 гаруй Шинэс модны тарьц, суулгац үнэгүй тарааж, 500 орчим хүнд мод тарих зөвлөмж өгч, үр бүхий бяцхан ном, мэдээллийн гарын авлага 380 ширхгийг тараажээ. 

Таны сурталчилгаа