Цаг үеийн мэдээ

“Доха-2023” жюүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр манай улсаас хоёр жүдоч барилдана. 90 кг-ын жинд ОУХМ Гантулгын Алтанбагана эхний барилдаанаа хийлээ. Тэрбээр залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Унгарын Роланд Гозыг нэмэлт цагт "иппон" буулгасан. 

Гэсэн хэдий ч Г.Алтанбаганыг мэхээ хийхдээ толгойгоороо тулсан хэмээн хансөкү макэ өгч өрсөлдөгч бөхөд нь ялалтыг өглөө.

Таны сурталчилгаа