Батлан хамгаалах яамны харьяа, "Алдар" спорт хорооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алдарын цом" үндэсний бөхийн шилжин явах цомын барилдаан өнөөдөр боллоо. 17 дахь удаагийн барилдаан сумын заануудын хооронд болж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлэв. Түүний хувьд "Алдарын цом"-ын сумын заануудад 3 дахиа түрүүлж байна.
Тэгвэл Увс аймгийн сумын заан Б.Цагаанбанди, Булган аймгийн сумын заан А.Ширнэндагва, Ховд аймгийн сумын заан Э.Хүрэлсүх, Увс аймгийн сумын заан Ц.Бямбацогт, Дундговь аймгийн сумын заан Б.Доржсамбуу нар 2-6 дугаар байрт тус тус шалгарчээ.