Цаг үеийн мэдээ

Сар шинийн бөхийн барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан 16-н бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Тухайн бөхчүүдийн хариу 4-р сарын 5-ны өдөр ирсэн бөгөөд нэг бөхөөс допинг буюу cэргээшийн төрлийн бодис илэрсэн.  Гэвч допинг илэрсэн тухайн бөх шинжилгээний хариутайгаа танилцаагүй бөгөөд 5-р сарын 7-ны өдөр гэр бүлийн хүнд нь шинжилгээний хариуг нь танилцуулжээ.  A сорьцоо хүлээн зөвшөөрөхгүй бол B сорьцоо шинжлүүлэх эрхтэй байдаг. Мөн тухайн тамирчин (бөх) шинжилгээний хариутай танилцсанаас хойш арван дөрөв хоногт ямар нэгэн хариу өгөхгүй тохиолдолд МҮБХ нийтэд зарлах юм.

Монголын үндэсний бөхийн холбоо үндэсний их баяр наадам,  сар шинийн барилдаанаас гадна явцын шинжилгээнд бөхчүүдийг хамруулж нийт 11 бөхөөс шинжилгээ авсан бөгөөд тухайн бөхчүүдийн хариу өнөөдөр ирснээс хоёр бөхөөс допинг сэргээшийн төрлийн бодис илэрчээ.

Мөн Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс маргааш буюу 2023 оны 05 сарын 12-ны өдөр Допинг ба спортын авлига сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. 

Таны сурталчилгаа