Шатрын 3х3 Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-13-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакартад боллоо. Тэмцээнд Зүүн Азийн 8 орны 58 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөв. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Одын удирдлага дор эрэгтэй 4, эмэгтэй 5 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон. Эрэгтэйчүүдийн ангилалд үндэсний шигшээ баг, Ховд аймаг, "Алдар" спорт хороо, "Элит Брейн" олон улсын академийн тамирчин, их мастер Сумьяагийн Билгүүн 9 өргөөс 7.0 оноогоор аваргаллаа. Тэрбээр тус тэмцээнд түрүүлснээр долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 25-нд Азербейжаны нийслэл Бакуд болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авсан.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн ангилалд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Баянхонгор аймаг, "Грандчесс" клубийн тамирчин Их мастер Цэгмидийн Батчулуун 6.0 оноогоор хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн ангилалд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Гэгээн арвай" клубийн тамирчин их мастер Батхуягийн Мөнгөнтуул 5.5 оноогоор V байрт орсон юм.