“Доха-2023” ДАШТ-ий долоо дахь өдөр эрэгтэйчүүдийн +100, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан болж байна. Манай улсаас +100 кг-ын жинд Абу-Даби, Парис, Тель-Авивын “Их Дуулга” тэмцээний аварга ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл эхний барилдаандаа Бахрейний Азамат Чотчоевыг цэвэр ялж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Францын домогт жүдоч Тедди Риньетэй барилдана.