+78 кг-ын жинд "Их Дуулга"-ын хос мөнгө, Гранпригийн хошой хүрэл медальт ОУХМ Амарсайханы Адъяасүрэн эхний барилдаанаа Молдавын Оксана Диаченкотой хийж даралтаар ялж шөвгийн 16-д шалгарав. Түүний дараагийн өрсөлдөгч нь 2021 оны Азийн аварга БНХАУ-ын Су Шиань юм.