“Доха-2023” ДАШТ-ий долоо дахь өдөр +78 кг-ын жинд Гранд Сламын хос мөнгө, Гран При ангиллаас хоёр хүрэл медаль хүртээд байгаа ОУХМ Амарсайханы Адъяасүрэн тэмцээнээ дуусгалаа. Эхний тойрогтоо Молдавын Оксана Диаченког даралтаар ялсан тэрбээр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө 2021 оны Азийн аварга БНХАУ-ын Су Шианьд вазаригаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Одоо манай тамирчдыг маргааш болох холимог багийн ДАШТ хүлээж байна.