Сонирхогчдын боксын ДАШТ Ташкент хотноо үргэлжилж байна. Нийт 5.2 сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн арван тамирчин хүч үзэж байна.
Тэмцээний 67 кг-ын медальтнууд тодорлоо. Энэ жинд эзэн орны тамирчин Асадхужа Муйдинхужаев алтан медаль, Казахстаны Дулат Бекбауов мөнгөн медаль, Монголын Б.Мишээлт болон Гүржийн Лаша Гурули нар хүрэл медалийн эзэн болжээ.