Орхон аймгийн Эрдэнэт хотноо Атланта-1996 олимпын наадмын хүрэл медальт МУГТ Доржпаламын Нармандахын нэрэмжит жудо бөхийн өсвөр үеийн тэмцээн боллоо. Тус тэмцээн нь тасралтгүй 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд 60 гаруй байгуулагын 1600 гаруй тамирчин оролцож Хан-Уул дүүргийн “Женко” клубийн охид дунд насны ангилалд тэргүүн байр эзэлжээ.
Бага насны ангилалд:
32 кг Г.Соёл-Эрдэнэ хүрэл медаль.
44 кг Э.Энхмөнх мөнгөн медаль.
57 кг Э.Анхилуун хүрэл медаль.
Дунд насны ангилалд
57 кг Д.Ивээлт хүрэл медаль.
-63 кг Г.Марал алтан медаль .
+63 кг А.Энхмэнд алтан медаль.
+63 кг Б.Номуунзаяа мөнгөн медаль тус тус хүртжээ.