Цаг үеийн мэдээ

Боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63.5 кг жинд Монгол улсын үндэсний шигшээ багийн ахлагч, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. Тоглолтын дараа тэрээр сэтгэгдлээ хуваалцлаа. 

Б.Чинзориг: "2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртлээ. Финалын шатанд нутгийн тамирчинтай тоглолоо. Дараагийн тэмцээн болон олимпоор энэ тамирчныг ялж хариугаа авах болно. Энэ хугацаанд намайг дэмжсэн Монголынхоо ард түмэндээ болон Монголын боксын холбооны хамт олонд, намайг дэмжиж тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хайртай шүү та бүхэндээ" гэлээ. 

Таны сурталчилгаа