Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээрээс зарласан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас дэвшүүлсэн "Эко-Ногоон хотхон" төслийн хүрээнд агаарын бохирдлыг багасгах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон байгууламжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас хэд хэдэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр", "Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр"-ийг тохиолдуулан 5 дугаар сарын 14-ний өдөр ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид "Нэг алба хаагч-Нэг мод" аяныг хэрэгжүүлж, ангийн байрлалд нарс, улиас, агч мод, жимсний мод, буйлс зэргийг суулгацаар тарьж, орчны ногоон байгууламжаа нэмэгдүүллээ.

Таны сурталчилгаа