Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн "Центр Азии" буюу "Төв Ази" уламжлалт тэмцээн энэ амралтын өдрүүдэд /2023.05.13, 14/  ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыльд боллоо. Манай улсаас гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Н.Лхамгармаа нарын удирдлага дор "Төв-Арж", "Алдар" спорт хороо, Баянгол, Аваргууд академийн 10 тамирчин оролцсоноос 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл, нийт 6 медаль хүртэв.

Тодруулбал, 57 кг-ын жинд Л.Мөнхболд алт, 97 кг-д Г.Түвшинтөр мөнгө, 61 кг-д Э.Энхболд, 79 кг-д Т.Дэмчигдорж, 86 кг-д Г.Даянбилэг, Н.Батбилгүүн нар хүрэл медалийн эзэн болжээ.

Таны сурталчилгаа