Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Чонбук хотноо зохион байгуулагдсан Ази-Номхон далайн орнуудын Мастеруудын наадмын олимпын таеквондогийн төрөлд Монголын таеквондогийн холбооны таван тамирчин хоёр төрөлд өрсөлдөн ЗУРГААН АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.  

14 орны ахмад, мастер тамирчид өрсөлдсөн тус наадмын таеквондогийн төрөлд манай дараах тамирчид оролцон аваргын алтан медалийг хүртсэн байна. 

Таеквондо тулаан төрөлд

-35 насны ангиллын -74кг жинд "Мараната" клубийн дасгалжуулагч, тамирчин О.Оюунбилэг алтан медаль 

-45 насны ангиллын -74кг жинд "Дайчид стар" клубийн дасгалжуулагч, тамирчин Д.Батбаатар Алтан медаль

-60 насны ангиллын -63кг жинд С.Зоригт Алтан медаль 

-35 насны ангиллын -53кг жинд "Арслан" клубийн дасгалжуулагч, тамирчин С.Янжинлхам Алтан медаль

Таеквондо Пүмсэ төрөлд:

-35 насны ангилалд "Арслан" клубийн дасгалжуулагч, тамирчин С.Янжинлхам Алтан медаль 

-45 насны ангилалд шүүгч, тамирчин Н.Түмэнжаргал нар Алтан медаль тус тус хүртлээ.

Таны сурталчилгаа