Монголын Жюүдо бөхийн Мастерсын баг тамирчид 2023 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд БНСУ-ын Жеонбук (Гочан) хотод зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын наадамд амжилттай оролцлоо.
Эмэгтэйчүүдийн +35 насны -70 кг-д А.Мөнх-Ундрах алт, +40 насны -63 кг М.Эрдэнэчимэг алт, +45 насны -63 кг О.Алтантүлхүүр алт, +50 насны -52 кг Ц.Эрдэнэчимэг алт, -63 кг Н.Цэвэгмэд алт, -70 кг Б.Болорцацрал алт, +78 кг Л.Баярмаа алт, эрэгтэйчүүдийн +35 насны -73 кг Н.Баасанжаргал алт, +40 насны -90 кг Л.Амаржаргал мөнгө, С.Өлзийбаяр хүрэл, +100 кг Б.Гэрэл мөнгө, +45 насны -66 кг Б.Батжаргал мөнгө, -90 кг Н.Баясгалан хүрэл, +50 насны -60 кг Г.Баатарсүрэн алт, +55 насны -73 кг М.Гүнтэвдорж алтан медаль тус тус хүртлээ. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ш.Баясгалан, эмэгтэй багийн дасгалжуулагчаар Д.Алтантуяа, Л.Бадамсүрэн нар ажиллалаа.