Цаг үеийн мэдээ

2023 оны 5 сарын 18-нд Хятадын уулчин Эверестийн оргилд авиралт хийх үеэрээ харамсалтайгаар амиа алдсанаар  Эверестэд амиа алдагсдын тоо энэ улиралд өчигдрийн байдлаар 8-д хүрлээ.  

БНХАУ-ын 52 настай уулчин Шюэбин Чен уулын өмнөд талаас буюу Балба талаас оргил руу явж байх үедээ "үхлийн бүс" хэсэг буюу 8000 метрийн өндрөөс осолдсон байна.

Шюэбин Чен шилээ солиод хүчилтөрөгчийн саваа хаях гэж байгаад хөл алдаж өндрөөс унасан хэмээн мэдээлжээ.

Баазын эх сурвалжууд тухайн хэсэгт гацсан өөр хоёр уулчинг балконы хэсгээс аварсан ба яаралтай доош буулгах аврах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллэсэн байна. Тэдний хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Хятадын уулчин болон Монголын уулчин гэдгийг баталжээ. 2 уулчинг аюулгүй газар авчрахын тулд аврах багийнхныг шуурхай дайчлан, Эверест уулын хүнд цаг агаар, сорилтуудын эсрэг тэмцэж байна хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. 

Өнгөрсөн сард Жаргалант уулчдын клубын "Эверест-2023" баг найман хүний бүрэлдэхүүтэйгээр дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарахаар эх орноосоо мордсон. Тэдний зүгээс өчигдөр /2023.05.18/ багаараа амжилттай оргилдсон баярт мэдээгээ дуулгаад байсан юм. 

Таны сурталчилгаа