Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант Интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал үзүүрлэв. 

Дөрөвт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх, улсын начин Д.Цэрэнтогтох нар шалгарлаа. 

Наймд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Даваа-Очир, цэргийн арслан Л.Отгонбаатар нар үлдэв. 

Маргааш 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай. Тус барилдааны үеэр “Бөх цоллоочдын улсын уралдаан”-ы шилдэг 12 оролцогчийн шалгаруулалт болно. 

Таны сурталчилгаа