Гуравдугаар сарын хаврын тэмцээний түрүү бөх сэкивакэ Кирибияма Б.Лхагвасүрэн Нацү башёгийн 12 дахь өдөр озэки Такэкэйшог ерикири мэхээр өвдөг шороодуулав. Ингэснээр түүний хувьд сүүлийн гурван тэмцээний давааны нийлбэр нь 33 болж Японы сүмогийн холбооноос тавьж буй озэки цолны болзлыг хангалаа.
Кирибияма үлдсэн гурван өдөрт давааныхаа тоог ахиулж эзэн хааны цомын төлөө дайралт хийх боломжтой болов.