Филиппиний нийслэл Манилад болж буй уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний олон төрөлтийн шигшээ шатанд ОУХМ Хашбатын Ундрам 99.75 оноо авснаар насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
Түүний хувьд ДАШТ-д гурав дахь удаа оролцох бөгөөд 2019 онд Азербайжаны Бакуд, 2022 онд Болгарын Софид тус тус эрхээ авч оролцож байв.