Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн барилдаанууд Завхан – Өвөрхангай аймгийн барилдаанаар эхэллээ.
Энэ барилдаанд Өвөрхангай аймгийн баг 19:6-аар хожиж илт давуу ялалт авсан юм.
Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын харцага Ц.Бямба-Отгон /4/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /4/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /4/, сэлгээнд аймгийн арслан Ж.Наранбаатар нийт 19 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /1/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд суув/, улсын начин Б.Чимэдвандан /3/, улсын начин Т.Дүгэрдорж /1/, аймгийн харцага Б.Анхбаяр /1/, нийт 6 даваа авцгаалаа. Завхан аймгийн баг сэлгээний бөхгүй барилдав.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авч, Өвөрхангай аймгийн баг ялалтын 5.000.000 төгрөгөө гардан авлаа.
Орой 18:00 цагаас Баянхонгор – Увс аймгууд барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО