Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна, гавьяат тамирчин Какүрюү Мангалжалавын Ананд зодог тайлах ёслол өнөөдөр (VI.03) Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо. Эзэн хааны цомыг 6 удаа гардсан түүний данпацү-шики буюу зодог тайлах ёслолд 68 дахь ёкозүна Асашёорюү, 69 дэх ёкозүна Хакүхо, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүндэт зочид оролцож байна.

Какүрюү 2001 онд мэргэжлийн сүмод орж, тусгай шагнал 9 удаа хүртэж байсан. Дээд зиндаанд нийт 785 барилдаж 497 давж, 236 унаж байв.

Таны сурталчилгаа