Олон улсын жүдогийн холбоо (IJF)-ны ээлжит Гранпри тэмцээн зургадугаар сарын 2-4-ны Тажикистаны нийслэл Душанбед боллоо. Тэмцээний сүүлийн өдөр манай улсаас -100 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн, +78 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ.