Химийн олон улсын 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод 2023 оны 07 дугаар сарын 16-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
IChO 2023-ын нээлтийн ёслол 07 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Нээлтийн ёслолын үеэр улс бүрийн ахуй соёлын онцлогийг график зургаар үзүүлж, шалгарч ирсэн багийн сурагчдыг танилцуулсан нь өмнөх олимпиадуудын нээлтийн ёслолоос ялгагдсан, сонирхолтой байлаа.
Энэ удаагийн олимпиадад 87 улсын 348 сурагч, 272 дасгалжуулагч, ажиглагч багш нар оролцож байна.
Монгол Улсаас
- Орчлон сургуулийн сурагч А.Амартүвшин
- Орчлон сургуулийн сурагч Б.Номин-Ундрах
- Хобби сургуулийн сурагч З.Эрхэснабил
- Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч Б.Эрмүүнболд нар оролцож байна.
- Ахлах дасгалжуулагч: Г.Отгондэмбэрэл
- Дасгалжуулагч: Д.Баттөгс
- Ажиглагч багш: Ч.Нямгэрэл, Б.Сүхбаатар
Мөн даалгаврыг орчуулахад зайнаас орчуулагч (remote translator)-аар Б.Мөнхжаргал, Я.Гэрэл-Од, Б.Туяагэрэл, Б.Баярбаясгалан, Т.Нарангарав нар ажиллаж байна.