Цаг үеийн мэдээ

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/11/11 - 2024/11/17). 

Хонь: Энэ долоо хоногт мөнгө санхүүгийн хувьд ашигтай байх томоохон бизнесийн үйл ажиллагаа явуулна. Гэхдээ аз туршсан үйл ажиллагаанд од гийхгүй байх. Хамтрагчаа зөв сонгож, хурдан сэтгэж чадвал хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэй байна. Төлөвлөсөн үйл ажиллагааны зардал урьдчилан тооцож байснаас өндөр дүнтэй гарч мэднэ. Энэ нь таныг санхүүгийн тогтворгүй байдалд оруулж магадгүй. Гэхдээ санхүүгийн байдлаа зөв тооцох юм бол нэмэлт орлого олох боломж гарч ирэх болно. Ойр дотнын хүнтэйгээ ойлголцохын тулд ухаалаг зангаа харуулан, түрүүлж буулт хийхийг зөвлөж байна. Гэнэтийн үйл явдал бүрд бэлэн байхыг зөвлөж байна. Өөртөө таагүй байдал үүсгэх хэрэггүй. Бүх зүйл цаг хугацааны явцад урсгалаараа өрнөх тул тэнцвэрт байдлаа хадгалж, тайван хандлагыг баримтлаарай. Зарим үед элдэв сөрөг санаа бодол төрөх хэдий ч эерэг энерги, эелдэг харилцаа хүрээлэн буй орчны уур амьсгалыг өөрчлөх болно. Үнэтэй худалдаа наймаа хийхэд тохиромжгүй. Долоо хоногийн сүүл рүү шинэ арга барил гэхээсээ илүүтэй хуучин хийж дадсан туршлагаараа ажлаа дуусгах юм бол амжилттай байна. Боломж нөхцөл нь бүрдээд цаг нь ирсэн бол хувийн амжилтаа үнэлүүлж, дүгнүүлэх болно. Зарим бүтэлгүйтлээ бусдад тохох хэрэггүй. Буруу үедээ ажил хэргээ эхлүүлсэнд их шалтгаан оршиж байгааг санаарай. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Үүнээс үүдэлтэй бодлогогүй алхам, буруу шийдвэр гарч болзошгүй. Ажил болон хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байж чадахгүй байх нь таныг ахин дэвшиж, амжилт гаргахад муугаар нөлөөлж байгаа гэдгийг сана. Өөрт байгаадаа сэтгэл дүүрэн байхыг зөвлөж байна. Дотнын хүндээ сэтгэл баясгах үг хэлж, гэнэтийн бэлэг барь. Хувийн амьдралаа эмх цэгцтэй, эерэг таатай байлгах тал дээр сайн анхаар. Амьдрал тань уйтгар санагдаж, хөнгөн зугаа цэнгэл хөөх бодол төрнө. Гэхдээ буруу зуршлаа хянахгүй бол алдаагаа засаж залруулахад хэцүү байх болно. 

Үхэр: Ямар нэгэн асуудал байгаа бол бусадтай хуваалц. Ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй гэдгийг ойлго. Таны мөн чанар, хувиа хичээдэггүй зан тань олны дунд хүндтэй байр суурийг олж өгнө. Тэсвэр тэвчээрээ үзүүлж, өөрийн байр сууриа хяналтдаа байлга. Удирдлагыг гартаа барьж байхыг хичээ. Гэхдээ хэт их өөртөө итгэх нь таныг мухардалд оруулна. Өөртөө болон бусдад шударга хандахыг зөвлөж байна. Сонирхолтой санаа эсвэл шинэ мэдээллийг яаран хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Хариуцлагатай шийдвэрийг түр хойшлуулахад алдах юм байхгүй. Бүх зүйлээс түрүүлж гэр бүлийн асуудлаа шийдэх боломжийг од эрхэс танд өгч байна. Үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих шаардлага гарч ирэх ба таны оролцоо чухал байгааг мэдэрнэ. Долоо хоногийн сүүл рүү ойлгомжгүй уур амьсгалд толгойгоо алдаж мэдэх бөгөөд гагцхүү сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхгүй байх нь таны баталгаа болно. Таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд илүү илэн далангүй, халуун дулаан хувийн харилцаа үүсгэх хэрэгтэй. Өмнө гаргасан төлөвлөгөөндөө өөрчлөлт хийх, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Мэргэжлийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл гарвал ажлын туршлага нэн чухал байна. Мөнгө санхүүгийн хувьд тооцоотой хандахгүй бол зарлага тань орлогоос хэтрэх байдал үүснэ. Хамаатан садан, төрөл төрөгсдийн дунд бяцхан баяр тэмдэглэх, уулзан учрах боломж тохионо. Найрсаг харилцаа, инээд хөөр үр хүүхдүүдэд тань ихээхэн эерэг нөлөөг үзүүлнэ. Хайртай хосууд гэрлэх санал тавих, үр хүүхэдтэй болох зэрэгт тохиромжтой байна. Ганц бие хүмүүсийн хувьд сайхан хайртай учирна гэдэгтээ итгэлтэй байж болно. 

Ихэр: Энэ долоо хоногт аливаа асуудлыг өөрт ашигтайгаар шийдэх арга замыг олох болно. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн дэргэд байхыг илүүд үзнэ. Гэхдээ бусдын бодол буруу мэт санагдан, эргэлзээ төрөх бололтой. Аливаа зүйлийг олж сэдэн, хийхээр зэхэж байгаа бол цаг үеийнхээ байдлыг сайтар харж, зохистой үед нь эхлүүлбэл бүтэмжтэй болно. Бага зэргийн хүлээлт ихээхэн амжилтыг авчирна гэдгийг санаарай. Гэнэтийн таагүй зүйлс ойр тойронд гарч болзошгүй тул аливаа асуудалд хариуцлагатай нухацтай ханд. Нөхцөл байдлыг шийдвэрлэх болон зөв дүгнэлт хийхэд хэцүү байх тул ойлгомжгүй асуудлыг түр хойшлуулах хэрэгтэй. Нэр алдар, эрх мэдэл хүмүүсийг хэрхэн өөрчилж байгааг ойр орчмоосоо олж харах болно. Нөхцөл байдлаас болоод үйл явдал ямар ч үед таны эсрэг эргэж болно. Хайр дурлалын адал явдал өрнөл ихтэй байна. Долоо хоногийн сүүл рүү худалдаа наймаа хийхдээ анхааралтай, хяналттай байж тооцоогоо сайтар шалгаж байхыг зөвлөж байна. Амьдрал шийдэмгий онцгой шийдвэр гаргахыг тань хүлээж байна. Зарим өөрчлөлт танд амжилтыг авчрах болно. Хайртай хосууд ирээдүйн амьдралдаа зориулж чухал өөрчлөлт хийхээр зорьсон бол хойшлуулах хэрэггүй. Зарим хөрөнгө оруулалт танд үр ашигтай байх болно. Сайн найз нөхөд таатай нөлөө үзүүлж мэднэ. Хэн нэгний хэлсэн үгнээс болж сэтгэлээр унаж, хайран цагаа баран хэрэггүй. Дэмий өнгөрүүлэх цагаа багасгаж, чухал зүйлдээ бүхий л анхаарлаа хандуулах нь олон боломжийг танд олгох болно. 

Мэлхий: Гэрээ хэлэлцээр байгуулж байж аливаа үйл ажиллагааг эхлүүлэх нь зөв байна. Таны хувьд таагүй байж болох харилцаа үүсвэл аль болох харилцан ойлголцох зарчмыг баримтлаарай. Сэтгэл санаа хямрах юм бол таны бие махбод тавгүйрэх явдал гарахаар байна. Элдэв эрсдэлтэй зүйлд гар бие оролцох нь амжилт олохгүй гэж ойлгож болно. Таны ажлын туршлага олны анхааралд өртсөнөөр амжилтын эхлэл тавигдана. Таны хувьд байр сууриа нэмэгдүүлэх үе шат эхэлж байна. Дотоод мөн чанарт сайн сайхан бүхэн илэрснээр гадаад төрх байдалд тань ч эергээр нөлөөлөх болно. Өөрийн дотоод сэтгэлийг чагнаж, эргэн тойрны шинж тэмдгийг ажиглаж зөв тайллыг олохыг хичээгээрэй. Долоо хоногийн дунд үеэс санхүүгийн тогтвортой байдлаа алдахгүйн тулд хэтэрхий их зарлага гаргахгүй байхыг хичээ. Ойр дотнын найз тань таны ажил амьдралд үнэлж баршгүй тус хүргэнэ. Үнэнч шударга нөхөрлөлд итгэж болно. Хамтрагч болон ойр дотнын хүмүүсийн санал шүүмжлэлийг дуулгавартай сонссоноор таны аливааг харах өнцөг өргөн болно. Таны дургүй хүн байлаа гээд ашигтай санал, санаачилгаас нь татгалзах хэрэггүй. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг од эрхэс танд зөвлөж байна. Амьдралд хэрэг болохгүй худал хов жив тархах магадлал өндөр байна. Зарим мэдрэмж хуурамч байх тул шийдвэр гаргахдаа яарсны хэрэггүй. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах нь сайхан санагдана. Гэхдээ шинэ танилтай болоход тийм ч тохиромжтой бус байж мэднэ. Хайр сэтгэлийн шинэ харилцаа үүсгэхэд ч тохиромжтой цаг үе биш бололтой. 

Арслан: Долоо хоногийн эхээр мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж, ашиг орлого арвинтай болох боломж гарна. Төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл шулуудна. Бусдад өөрийгөө давуу гэдгээ нотлох гэсний хэрэггүй. Зөв шийдвэр гаргах чадвар, ухаалаг санаа олох мэдрэмж, хариу үйлдэл үзүүлэх хурд зэрэг нь өөрийн нөхцөл байдлыг сайжруулах нөхцөл болно. Долоо хоногийн дундуур зарим хүмүүсийг эмх замбараагүй байдал, хэл ам хов жив хүлээж байна. Бизнес эрхлэгч арслангуудын хувьд ашиг орлого арвинтай, амжилттай байна. Харин эрүүл мэндийн хувьд асуудал гарвал мэргэжлийн эмчид хандаж, өвчнөө бүрэн оношлуулахыг зөвлөж байна. Уран бүтээлч xүмүүсийн ажлын үр дүнгийн өсөлт, бууралт нь цэвэр сэтгэл санааны байдлаас шалтгаалах тул хэрэггүй зүйлд хошуу дүрж, сэтгэл санаагаа хямраах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр бизнесийн салбарт ажилладаг хүмүүсийн шинэ яриа хэлэлцээр урагштай бус байх болно. Эрүүл мэндэд үүссэн асуудлыг хайхралгүй бүү орхи. Эрүүл мэндээ сайн хамгаалах тал дээр санаа тавь. Биеийн хүчний ачааллаас татгалз. Тодорхойгүй нөхцөл байдлыг зайлшгүй учрал тохиолоор ирж байгаа зүйл гэж ойлго. Таагүй нөхцөл байдлаас болж алдагдалд орж болзошгүй. 

Охин: Ажил хэргийн шинэ түнштэй холбоо тогтоох, албан тушаал ахих магадлал байна. Өөрийн ур чадвараа бүрэн хэмжээгээр ил гаргахад таатай үе. Ухаалаг бөгөөд нямбай хандлага ажлын хамт олон дунд байр сууриа бэхжүүлэх боломж олгоно. Бусдын сэтгэлийг татах чадвар ихэснэ. Эргэн тойрондоо тааламжтай уур амьсгалыг бүрдүүл. Олны дунд анхааралтай байхгүй бол таагүй нөхцөл байдал үүснэ. Шинэ танилтайгаа хэтэрхий илэн далангүй байхаас зайлсхий. Чухал шийдвэрийг яаран гаргах гэсний хэрэггүй. Таагүй хандлагатай хүнтэй ямар нэг холбоо сүлбээ тогтоох нь зөвхөн сөрөг байдлыг дагуулах болно. Өөрийн үйлдэлдээ хянамгай, шүүмжлэлтэй хандахгүй бол алдааг тань отож байгаа муу санаатай хүний олз болж мэднэ. Сул тал, санамсаргүй алдааг тань буруугаар ашиглах болно. Гэр бүлийн асуудлаа албан ажилтай хутгах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн байрлал хайр сэтгэл, гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөтэй байна. Шинэхэн хосууд бат бөх харилцааг тогтоож чадна. Ажил хэргийн асуудалд тэгтлээ төвлөрч суух гэсний хэрэггүй. Бие даан хийх дуртай зүйлээ оролд. Сонирхолтой сэдвээр ярилцах, дуртай спортоороо хичээллэх зэрэг нь ашиг тустай байх болно. Үнэтэй эд зүйл худалдан авахаар зэхэж байгаа бол гэнэтийн сонголт хийх хэрэггүй. Сайн судалгаа хийсний дараа сонголт хийвэл илүү сэтгэлд нийцтэй, үр өгөөжтэй байх болно. Сэтгэлд сэвтэй бүрэн таалагдаагүй зүйл авах хэрэггүй. 

Жинлүүр: Долоо хоногийн эхээр сэтгэл санааны өөдрөг байдал нь таны эрүүл мэндийн байдалд эергээр нөлөөлөх болно. Таны ажил хэрэгч ба хариуцлагатай байдал нь бусдаас магтаал сайшаал хүртэнэ. Ашиг хонжоо олох зорилгоор мөрийтэй тоглоом, азын сугалаанд оролцох ч хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд таатай бөгөөд ганц бие хүмүүс хүсэн хүлээсэн хүнтэйгээ учран, романтик болзоонд явна. Энэ долоо хоногт санхүүгийн нөхцөл байдлаа нягталж үзвэл хөрөнгө оруулагч хайх хэрэг гарч мэдэх юм. Энэ жилийн төлөвлөсөн төлөвлөгөөний биелэлт хир зэрэг байгааг одоогоос дүгнэж үзэх хэрэгтэй. Мөн биелээгүй зүйлээ амжуулах гээд олон ажилд дарагдана. Бүх зүйлийг бүтэмжтэй сайн байна гэж найдах хэрэггүй. Амьдралаас хэт ихийг шаардалгүй, өөрт оногдсон бүхэнд сэтгэл хангалуун бай. Өөртөө хэцүү үүрэг даалгаврыг бий болгох, олон ажлыг нэгэн зэрэг хийх гэж бүү хичээгээрэй. Нөхцөл байдлын гэнэтийн өөрчлөлт нь хувийн амьдралд таагүйгээр тусах болно. Биеэ тоосон, хөнгөн хийсвэр зан нь нөхцөл байдлыг буруу үнэлэх магадлалыг үүсгэж болно. Уран сэтгэмж, ирээдүйн төсөөлөл тань урам зоригийг өгөх болно. Өөрийн авьяасаа бүтээлчээр ашиглах хэрэгтэй. Өмнө хийсэн ажил тань амжилттай болж бодсоноос илүү ашиг орлого олж магадгүй. Хувийн амьдралд тань хүндрэл учруулж болзошгүй. Хайртай хүнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх нь тохиромжтой байна.Ойр дотнын хүмүүсээ баярлуулах зорилгоор ямар нэгэн зүйл хийхийг хүснэ. Бусдын амьдралыг өөрчлөх сайн үйлс хийхээр зориг шулуудаж магадгүй. 

Хилэнц: Долоо хоногийн эхээр болох ажил хэргийн уулзалт нь танд таатай зүйлийг авчрахгүй. Санхүүгийн байдлаа сайжруулж, нийгэмд эзлэх байр сууриа бататгах тал дээр анхаар. Харилцааны тал дээр бага зэргийн асуудал гарна. Гэсэн ч таны далд авьяас чадвар тодорч эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татаж чадна. Гэхдээ үүнийгээ хобби төдий зүйлд л ашиглахгүй бол мөнгө олох, амьдралын баталгаа болгох гэж оролдох нь хэтэрхий эрсдэлтэй гэдгийг санаарай. Төлөвлөгөөнийхөө дагуу хийх ажлаа хойш тавилгүй цаг хугацаанд нь хийхийг од эрхэс зөвлөж байна. Харин олон зүйлийн араас зэрэг хөөцөлдөж, хольж хутгах нь таныг стрессдүүлнэ. Долоо хоногийн дундуур ажлын байран дээр танд сайнаар нөлөөлөх эерэг өөрчлөлт ажиглагдана. Өвөрмөц арга барилыг ажил хэрэгтээ ашиглахын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна. Гэвч хүндрэл бэрхшээлийг үл тоон зүтгэсэн хичээл зүтгэл тань талаар болохгүй. Зарим тохиолдолд таны хэлсэн үг, үйлдэл найз нөхдөд тань маш их чухал байх тул хэний ч өмнө өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ санаа зовох, ичих хэрэггүй. Ялангуяа ажил хэргийн талбарт таны хэл яриа, үйл хөдлөл маш чухал байх болно. Харин долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд тань сайн сайхан өөрчлөлтүүд гарч магадгүй тул үүнд бэлэн байх хэрэгтэй. Амьдралын эрч хүч ихээхэн нэмэгдэнэ. Холын төлөвлөгөө, үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх зорилгоор шинэ ажлыг эхлүүлэх болон хувийн уулзалтууд нь эерэг үр дүнг танд авчрах болно. 

Нум: Өмнөх ажлыг ашиг орлого орж ирснээр мөнгө санхүүгийн хувьд ойрын үед санаа зовох зүйлгүй байна. Төлөвлөсөн бүхэн тань нэгэн зэрэг биш ч дэс дараалалтайгаар урагшлах бололтой. Хувийн амьдралаа өөрчилж болохуйц мэдээ хүлээж авна. Ихэнх хүмүүс чухал шийдвэр гаргах боловч энэ нь тийм ч оновчтой бус байна. Эргэн тойрны хүмүүсийн бодол санаа хоорондоо зөрөлдөх магадлалтай. Долоо хоногийн дунд үеэс хойш хуурамч хүмүүст ашиглагдаж мэдэх тул өөрийн хүрээллийн хүмүүстэй амьдралын чухал асуудлаа хуваалц. Таны гаргасан зоригтой санаа бүтэшгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ өөрийн үзэл бодлоо хамгаалах шаардлага гарвал бүү ухарч няцаарай. Анхаарал болгоомжтой байхгүй бол хэл аманд өртөх магадлал өндөр. Хөндлөнгөөс ирэх сөрөг нөлөөг өөртөө шингээж авах хэрэггүй. Хов жив танд сайн зүйл авчрахгүй. Энгийн эсвэл дуртай зүйлээсээ биш, харин сонин содон зүйлээс таашаал авна. Эрсдэлтэй худалдаа наймааны ажилд одгүй байхыг анхааруулж байна. Та бусдын дарамт шахалтыг мэдрэх ч түүнд их ач холбогдол өгөх хэрэггүй. Чухал бичиг цаасны ажил эсвэл санхүүгийн зарцуулалтаа хэн нэгэнд даатгаж найдах нь томоохон алдагдалд оруулж болзошгүй. Болж өгвөл цаг заваа зохицуулан, бүхнийг амжуул. Хайр сэтгэлийн холбоо харилцан тэнцвэртэй, эвтэй найртай байна. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Гэхдээ гэнэтийн учралд тэгтэл толгойгоо мэдүүлэх хэрэггүй байх. 

Матар: Долоо хоногийн эхээр санамсаргүй учрал тохиох ч төдий сайн үр нөлөө авчрахгүй байх. Хувийн амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарах бололтой. Аливаа харилцаанд одоогоос эхлэн нухацтай хандахыг зөвлөж байна. Энэ долоо хоногт гэр бүлийн харилцаа тогтворгүй байгаа бол харилцан ярилцах нь ойлголцох боломжийг өгнө. Цаашдын амьдралын төлөвлөгөөг хамтдаа зохиох хэрэгтэй. Харин ганц бие хүмүүс амьдралын ханиа сонгохдоо хайнга хандах хэрэггүй. Энэ үед үүсэх эмх замбараагүй харилцаа нь таны цаашдын ажилд саад болохоос гадна олны дунд нэр хүндээ алдахад хүргэж болзошгүй. Өөрийнхөө байр суурийг бататгахын тулд ур чадвараа харуулах боломжийг бүү алдаарай. Бизнесийн үйл ажиллагаандаа хийсэн хөрөнгө оруулалт үр ашигтай байх боловч алхам бүрдээ хяналт тавьж байх хэрэгтэй. Өр зээл, хуучин авлага өглөгөө цэгцлэх асуудлыг ойрын үед амжуулаарай. Хувийн асуудлуудаа тэргүүн ээлжид тавих шаардлага гарч ирнэ. Энэ нь таны санааг ихээхэн зовоож, амар амгалан, ая тухтай байдлыг тань алдагдуулах магадлал өндөр байна. Бүтээлч, идэвхтэй зан байдлыг од эрхэс ивээх бөгөөд хязгаарлагдмал хүрээлэлд өөрийн ололт амжилтаа дүгнүүлж магадгүй. Амьдралаа өөрчилж болохуйц шинэ мэдээлэл олж авах боломжтой. Гэнэтийн бэлэг, урмын үгээр дүүрэн байна. Таны бусдад хэт найддаг зан томоохон асуудал үүсгэж болзошгүй. Гэхдээ үүнийг хэт их дэвэргэх хэрэггүй. Тэвчээртэй байх юм бол таны бодож байсан зүйл тун удахгүй биеллээ олох болно. Эргэн тойрны хүмүүстээ эерэг энерги бэлэглэхийг хичээ. Зөв санаа, нарийн мэдрэмж нь тэнцвэртэй байдлыг авчирна. 

Хумх: Долоо хоногийн эхээр харилцан буулт хийхийг шаардсан асуудлууд гарах магадлалтай. Аз туршиж ямар нэгэн зүйл хийх хэрэггүй. Мөн хэт ширүүн авирлах, бусдаас онцгойрох гэж оролдох хэрэггүй. Аливаа зүйлд тэвчээртэй хандан, бусдаас түрүүлж дуугарахгүй байхыг хичээ. Таагүй зүйлсийг сэтгэлийн хүчээр л даван гарна. Ойр дотнын хүмүүсийн дунд сэтгэлээ дэлгэн уудлах боломж гарна. Таныг хууран мэхлэх нууц үйл ажиллагаа ил болж, таагүй нөхцөл байдал үүсэж мэднэ. Таны сэтгэл санаа тогтворгүй байгаа энэ үед тэвчээртэй, ухаантай байхыг эрмэлзээрэй. Долоо хоногийн дундуур санхүүгийн амжилтад хүрэх, алдар нэр олох үндсэн тулгуур нь танил талын хүрээлэл байх магадлал өндөр байна. Анхаарал болгоомжоо дээд зэрэгт байлга. Олон хүчин зүйлээс болж та өөрт олдсон боломжоо барьж чадалгүй алдахад хүрнэ. Харин долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд тохиолдох асуудал, бэрхшээлдээ нухацтай хандахгүй бол ухаан санаагаа цэгцлээгүйгээс үүдэлтэй алдаа гаргаж магадгүй байна. Сэтгэл санааны байдал доогуур байх нь эргэн тойрныхонд тань муугаар нөлөөлөхөд хүргэнэ. Мөн хэт идэвхтэй эрсдэлтэй үйл хөдлөл нь таныг туйлдуулж мэднэ. Ялимгүй саад тотгор их гарах боловч энэ нь удаан хугацаанд үргэлжлэхгүй байх. Бусадтай сөргөлдүүлж болзошгүй аливаа асуудлаас холхон байхыг зөвлөж байна. Хайртай хүндээ бүх анхаарал халамжаа зориулснаар та тайвшралыг олж авна. 

Загас: Амьдралын эрч хүч бага зэрэг буурна. Ажлын тань идэвх зүтгэл ч эрүүл мэндтэй шууд холбоотой байна. Хэн нэгэнд даалгасан ажил бүтэмжтэй болно гэж найдсаны хэрэггүй байх. Санаачилсан ажил бүтэлгүйтэж мэднэ. Улс төр, нийгмийн харилцаатай хамааралтай ажилладаг хүмүүсийн ар тал баталгаа муутай байвал ямар нэг үйлдлийн золиос болж мэднэ. Хэрэв та ихээхэн мөнгөтэй тодорхойгүй байдлаар холбогдсон л бол бага дээр нь асуудлаа шийдвэрлэхийг зөвлөж байна. Өрсөлдөгч олонтой салбарт хүч үзэхээр шийдсэн бол бүхий л нөхцөл байдлыг бүрэн судалж хөдлөхгүй бол эрсдэл их байхыг анхаар. Санаандгүй танилцсан хүнтэйгээ сайхан харилцааны эхлэлийг тавина. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад таатай. Өөртөө сайн анхаарал тавьж, бусдын харааг булаах дүр төрх бүтээхийг хичээ. Харин хайр сэтгэлийн шинэ харилцаа нь шулуун дардан байхгүй шүү. Долоо хоногийн сүүл рүү найз нөхдийн харилцаа хэн нэгний нөлөөнөөс болж сэвтэж, хөндийрч магадгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд учир нь аяндаа олдох л болно. Өөрийн үзэл бодолтой зөрчилдөх нь амьдралдаа алдаатай шийдвэр гаргахын үндэс болдгийг ямагт санаарай. Өөрийн үзэл бодол, санал санаачилгаа ямар ч тохиолдолд хамгаалж авч үлдээрэй. Ажил хэргийн хувьд үүссэн нөхцөл байдлын улмаас тохиролцоонд хүрэх, зөвшилцөх шаардлага тулгарч магадгүй тул та үүнд бэлэн байгаарай. Бодол санаа, хувийн асуудлаа таарсан болгондоо дэлгэх хэрэггүй. Ихэнх тохиолдолд танд тулгарсан асуудал нь бусдын хувьд амны зугаа төдий л зүйл байна. Өөрийн амьдралаа өөрөө босгоно мэднэ гэдгийг санаарай. 

Таны сурталчилгаа