Цагдаагийн байгууллагад СБД-ийн арваннэгдүгээр хороо Улсын бүртгэлийн ерөнхий газрын орчимд зодуулсан байдалтай хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 23:45 цагт дуудлага мэдээлэл иржээ. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.