Интермед эмнэлгийн 250000 үйлчлүүлэгчийн хувийн эмзэг мэдээлэл алдагдсан тухай олон нийтийн сүлжээнд мэдээлэл тархсан. Уг хэргийн талаар Кибер зөрчил, халдлагатай тэмцэх нийтийн төвөөс тодруулахад “Өчигдөр орой Интермед эмнэлгээс бичгээр мэдээлэл ирсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэсэн хариултыг өгдөө. Тус Кибер зөрчил, халдлагатай тэмцэх нийтийн төв нь Тагнуулын ерөнхий газрын харьяа байгууллага юм.