Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг  байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ үргэлжилж байна. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцож байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: "Төв нутгийн 100 жилийн ой өргөн дэлгэр сайхан болж байна. Төв аймагчууд маань 100 жилийн ойн бэлтгэл ажлыг 5,6 жилийн хугацаанд хангаж ажиллалаа. Төв сайхан нутгаа гэсэн нийт иргэд, сум орон нутаг, Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн зөвлөл болон сумуудын зөвлөлүүд хамтарч нэг баг болж Монгол Улсын гал голомт болсон Төв сайхан нутгийн түүхт 100 жилийн ойг хөдөлмөр бүтээл, бүтээн байгуулалтын их амжилтаар угтаж хүрэлцэн ирсэн наадамчин түмнийг сайхан наадуулах боломжийг бүрдүүлэх гэж хичээж зүтгэж ажилласан сайхан наадам болж байна. Ингээд Төв сайхан нутгийнхаа зон олонд түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

Таны сурталчилгаа