Цаг үеийн мэдээ

Нийт хог хаягдлын 70% гаруй нь хуванцар сав, бүтээгдэхүүний сав баглаа боодол, шил байна.

- Монголын Байгаль хамгаалагчдын холбоо, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ, Хөвсгөл нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргаад хамтран Хөвсгөл нуурын хязгаарлалтын бүст үүсэж буй эзэнгүй хог хаягдлын бүтцийн судалгааг хийж гүйцэтгэлээ. 

- Тус судалгаагаар нийт хог хаягдлын 70 гаруй хувь нь хуванцар сав, бүтээгдэхүүний сав баглаа боодол, шил байгаа бөгөөд бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээр ангилан үзвэл АПУ, MCS, Витафит нэрийн бүтээгдэхүүнүүд олонх хувийг эзэлж байна. 

- Иймээс аж ахуй нэгжүүд хог хаягдлыг тухай хуулиа хэрэгжүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд эх орныхоо үзэсгэлэнтэй онгон дагшин байгаль, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд байгаль хамгаалагчидтай хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг хүсэж судалгаа албан хүсэлтийг хүргүүлж байна. 

- Мөн санаачилга гаргаж буй хамгаалалтын захиргаадын зүгээс  байгаль орчны салбарын байгууллага бүрийг тус үйл ажиллагаандаа оролцон, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахыг уриалж байна.

- Тус санаачилгын арга зүйн зөвлөхөөр Био аюулгүй байдлын олон улсын шинжээч, Биологийн ухааны доктор С.Баярхүү хамтран ажиллав. 

Хог хаягдлын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 40 дүгээр зүйл:

- 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: Энэ хуулийн 8.1.14-т заасан жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав, баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүрэгтэй.

- 40 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: Үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг цуглуулж, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, устгах, экспортлох амьдралын мөчлөгийг харуулсан схемтэй байх ба түүнийг олон нийтэд нээлттэй байлгана. 

Таны сурталчилгаа