Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 6 давж Монгол Улсын Харцага цол хүртсэн Ховд аймгийн Булган сумын харьяат, Ховд дэвжээний бөх Ганбаатарын Ганхуягт хүндэтгэл үзүүлэх цолны мялаалга наадам Ховд аймгийн Булган суманд /2023.09.07/ боллоо.
Г.Ганхуяг нь 2021 онд аймгийнхаа баяр наадамд барилдаж "СУМЫН ЗААН"-аас "АЙМГИЙН АРСЛАН" цол хүртэж байсан.
Тэгвэл энэ жилийн улсын баяр наадмаар урамтай сайхан барилдаж аймгийн цолноос "УЛСЫН ХАРЦАГА" цолонд хүрсэн билээ.
Цолны мялаалга, хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцлоо.
Энэ үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэж "ХҮНДЭТГЭЛ" үзүүлэв.
Мөн уран хурц, зоримог дайчин барилдаанаараа наадамчин олноо баясгаж дээд цолонд хүрэхийн ерөөл өргөлөө.
Улсын харцага Г.Ганхуягийн харцага цолыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дүү С.Балжиннямын хамт Арвай хотхоны шинэ орон сууцаар мялаажээ.