Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний шаталсан сургалт энэ сарын 11-ний өдрөөс Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төв, Зэвсэгт хүчний 084, 150, 330 дугаар ангиудад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалтын нэг онцлог нь эмэгтэй цэргийн алба хаагчдын сурч боловсрох нөхцөл боломжийг дээшлүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд анх удаа төрийн цэргийн буюу Зэвсэгт хүчин, хил, онцгой байдал, төрийн тусгай гэсэн дөрвөн байгууллагын тэргүүний 16 офицер, ахлагчийг хамруулсан хичээлийг эхлүүллээ.
ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор суралцагчидтай уулзаж амжилт хүссэн ба тэрбээр эмэгтэй цэргийн алба хаагчдын албандаа эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд бодож төлөвлөж явсан ажлууд эхнээсээ ажил хэрэг болж байгааг онцолж, зарим орны мөрдөстэй эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог жишээгээр өгүүлэв.
Төгсгөлд нь суралцагчдад сурлагын өндөр амжилт хүсэж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө хичээл зүтгэл, хөдөлмөр чармайлт гаргахыг захисан юм.