Цаг үеийн мэдээ

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш нарт мэргэжил онол, арга зүй, сургалтын технологийг нийслэл, орон нутгийн түвшинд тогтмол зохион байгуулж, арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн нийслэлийн “Мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ээс чадварлаг багш нарыг 3 дахь жилдээ шалгаруулан шагналаа. 

Нийслэлийн “ШИЛДЭГ ЗӨВЛӨГЧ БАГШ”-аар:

- Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн арга зүйч Цацралын Эрдэнэчимэг;

- Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш Эрдэнэ-Очирын Нарантуяа;

- Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын биеийн тамирын багш Цогтсайханы Санчирбазар;

- Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн бага ангийн багш Нарангэрэлийн Будцэцэг;

- Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн хөгжмийн багш Отгивын Дорждэрэм;

- Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн монгол хэлний багш Л.Цэрмаа;

- Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн физикийн багш Балжиннямын Энхцэцэг;

- Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн англи хэлний багш Баярхүүгийн Лосолмаа;

- Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лицей ахлах сургуулийн математикийн багш Батнасангийн Энхбаатар;

- Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн дизайн технологийн багш Бадрахын Мөнхтуяа;

- Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн орос хэлний багш Уртнасангийн Хонгорзул;

- Сүхбаатар дүүргийн Эрдэм төгс сургуулийн түүх нийгмийн багш Түлхүүрийн Одонсувд;

- Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн мэдээллийн технологийн багш Баянтөгсийн Эрдэнэтуяа;

- Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн газар зүйн багш Зүмбэнсүрэнгийн Одмандах;

- Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн химийн багш Чулуунбатын Гантуяа;

- Сүхбаатар дүүргийн Шинэ үе сургуулийн биологийн багш Дамжингийн Чинзориг;

- Хан-Уул дүүргийн Арвисхангай сургуулийн эрүүл мэндийн багш Сүхээгийн Цэцэгсүрэн нар тус тус шалгарлаа. 

Таны сурталчилгаа