Төв аймгийн Зуунмод сумын Ланс багийн иргэн Г.Өнөболд 2022 оны 2-р ээлжээр Хэнтий аймгийн 232-р анги хугацаат цэргийн алба хаажээ. Тэрээр ээлжийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа цэргийн ангийн ойролцоо авто осолд орсон 2 иргэнд анхны тусламж үзүүлэн, дуудлага өгч амь насыг нь аварчээ. Түүнийг цэргийн албанаас халагдах үеэр аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр шагналаа.