Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан (2023.10.31) боллоо.
Тус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан “Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үеийн аюулгүй байдал” сэдвээр хууль зүйн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Доктор, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан:
“Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах асуудлыг анх удаа тухайлан судалж, тулгамдсан асуудлуудыг нээн, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох оролдлого хийсэн.
Энэхүү судалгааны ажилдаа “Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах баталгаа”, “Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах заавар” гэсэн тодорхойлолтуудын өөрийн хувилбарыг санал болгосон” хэмээлээ.