Цаг үеийн мэдээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Хөдөлмөр засал эмчилгээний өрөөг 5 хэсгийн 45 нэр төрлийн туслах хэрэгслээр стандартын дагуу шинээр тохижуулж, сэргээн засах эмчилгээний тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ. 

Уг арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус эмнэлэгт зохион байгуулагдаж, Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын нийгэмлэг, Монголын хөдөлгөөн засалчдын холбоо, Монголын хөдөлмөр засалчдын холбоо, Улсын болон Хувийн эмнэлгүүдийн сэргээн засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нар оролцож, сэргээн засах эмчилгээний шинэ технологи эмчилгээтэй танилцлаа.

Таны сурталчилгаа