Цаг үеийн мэдээ

Төр хувийн хэвшлийн хамтын  ажиллагааны  хүрээнд  БШУЯ,  БЕГ,  “Гэрэгэ эдтек” ХХК-тай хамтран "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем“ болох www.library.gerege.mn-ийг 2023-2024 оны хичээлийн жилийн I улиралд орон даяар амжилттай нэвтрүүлж, нийт 56,000 идэвхтэй хэрэглэгчтэй болсон байна.

Бүртгэлийн системд улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын VI-XII ангийн сурах бичгийн түрээсийг бүртгэлжүүлэх, түрээсийн төлбөрийг пос машины тусламжтайгаар бүрэн төвлөрүүлэх боломж бүрдсэнээр одоогийн байдлаар тус системийн бүртгэлээс аймаг, дүүрэг, сумын тухайн сургуулийн ангийн түрээсэлж буй сурах бичиг, төлбөрийн мэдээллийг бүрэн харах боломжтой боллоо.

Систем нэвтэрснээр 2023 оны түрээсийн сурах бичгийн төлбөрийн 84,6 хувийг төвлөрүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар системд 832 сургуулийн 841 номын санч, 898 санхүүгийн ажилтан, 6034 анги удирдсан багш, 39493 суралцагч бүртгэлтэй байна. 

Ерөнхий боловсролын сургуулийн номын санчдын цахим сургалтыг 2023 оны 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулснаар давхардсан тоогоор 4000 гаруй номын санчид хамрагдсан бол 2024 оны 01 дүгээр сард Дархан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 10 аймагт бүртгэлийн системийн 2 дахь шатны сургалтыг танхимаар зохион байгуулахаар Дархан-Уул аймгаас эхлүүлээд байна.

Таны сурталчилгаа