2024 оны 12 дугаар сарын 17-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Этгээд зан, өөрийнхөөрөө зүтгэх хандлага зэргээс болж зөрчилдөөний эхлэл тавигдана гэдгээ мартаж болохгүй. Хамт олон, ойр дотнын хүмүүстээ хүнлэг, энэрэнгүй хандах нь эн тэргүүний хийх зүйл байна. Товлосон ажил тань тодорхой хэмжээний хичээл зүтгэл, чармайлт шаардана. Гэр бүлийн харилцаа таатай байна.
Үхэр: Гаднын нөхцөл байдлаас шалтгаалан ажил хэрэгт тань зарим нэг саад бэрхшээл тулгарч магадгүй. Гэвч та алдсан цаг хугацаагаа төвөггүй нөхөж чадна. Ганцаар бүхнийг шийдвэрлэх нь учир дутагдалтай байна. Ажил хэрэгч уулзалт болон олон хүний хүч хөдөлмөрийн үр шимээр амжилттай үр дүнг үзүүлэх болно.
Хамтатгах: Хамтран ажиллах хэлэлцээрт орсон амлалтаасаа хэн нэгэн буцаж магадгүй. Гэвч энэ үйл явц танаас хамааралгүй өрнөсөөр байх болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд анхааралтай хандах хэрэгтэй бөгөөд энэ удаад оновчтой аргыг олж чадвал ирээдүйд тогтмол орлого орж ирэхээр байна. Хэт өөрийгөө гэх үзлээс болж алдаж магадгүй. Өөрт илрэх алдаа дутагдалд анхаарлаа хандуулаарай.
Мэлхий: Удаан хүлээлгэсэн ажил хэрэгжиж эхлэх магадлалтай. Гэвч их бага хэмжээний саад тотгор гарч магадгүй. Таны эрч хүч өндөр байгаа тул аливаа саад бэрхшээлийг үл тоон, эхлүүлсэн ажлаа цаг хугацаанд нь амжилттай дуусгана. Залуу хүмүүсийг хайрын болзоо, шинэ учрал, найрсаг уулзалтууд хүлээж байна. Хайртай хүнтэйгээ цагийг таатай өнгөрүүлэхэд тохиромжтой.
Арслан: Дотоод сэтгэлээ сонсож, хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө тууштай тэмцээрэй. Ажил амьдралд нэн шаардлагатай байгаа бүтээлч чанар, эрч хүч нэмэгдэх болно. Хамтрагч нар харилцан зөвшилцөлд хүрэх боломж гарна. Хариуцлагатай ажлаас бусад харилцаанд нөхөрсөг уур амьсгал давамгайлна. Бусдад итгэх итгэл тань нэмэгдэж аливаа саад бэрхшээлээ хамтын хүчээр шийдэх бололтой.
Охин: Адал явдалтай учирч, сонирхолтойгоор амьдралаа авч явдаг хүмүүст энэ удаад ч санамсаргүй зүйл тохиолдож магадгүй. Таны хувьд мөрөөдлийнхөө төлөө хир мөнгө зарлагадах нь хамаагүй байв ч, дэмий зүйлд үрэлгэн загнах хэрэггүй. Өөрийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар эрэл хайгуул хийнэ. Ашиг сонирхол нийлэх хүмүүстэй танилцах бололтой.
Жинлүүр: Санхүүгийн нөхцөл байдал од эрхсийн ивээлээр сайжирна. Гэвч та бодлогогүй, үрэлгэн байдлаа зогсоохгүй бол дорвитой зүйл бүтээж чадахгүйд хүрнэ. Хайртай хүнийхээ түшиг тулгуур, нөмөр нөөлөг нь болж чадсан бол хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй. Мэдрэмжтэй байхгүй бол харилцан гомдол, тунирхал байнга үүснэ.
Хилэнц: Уран бүтээлч хүмүүсийн хувьд өөрийн авьяасаа хөгжүүлэх, хүсэж мөрөөдсөн бүтээлээ эхлэх зэрэг зорилгоо хэрэгжүүлнэ. Албан тушаал ахих талаар шийдвэртэй алхам хийх бололтой. Аж ахуйн асуудлаа шийдэхээр төр захиргааны байгууллагад хандахад таатай байна. Худалдаа арилжааны үйл ажиллагаа санаснаас сайн явагдана. Эрсдэлтэй алхам зоримог үйлдэл тань ямар нэг байдлаар сайн үр дүн үзүүлэх магадлалтай.
Нум: Худалдан авалт болон мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд ихээхэн төсөв шаардаж магадгүй. Техник технологийн шинэ дэвшил, нээлттэй хөл нийлүүлэн алхах гэсэн таны мэдрэмж зөв байх болно. Өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлд суралцах тал дээр дорвитой өөрчлөлтийг эхэл. Хувийн амьдралд багагүй өөрчлөлт гарах тул зарим нэг эсэргүүцэлтэй тулгарч магадгүй.
Матар: Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж таны эргэн тойронд олон зүйл өөрчлөгдөх болно. Өнөөдөр алтан цагаа дэмий өнгөрүүлэх, олдсон боломжоо зүгээр алдахаас сэргийлээрэй. Гадаадад аялах төлөвлөгөө санааны зоргоор бүтэхгүй байж магадгүй. Эрсдэлтэй ажилд орооцолдох магадлалтай тул аливаа зүйлийг ном журмынх нь дагуу хийгээрэй.
Хумх: Шинэ түнштэй болох, ажил үйлсээ олон нийтэд сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагаа сайн үр дүнг авчирна. Бусадтай хамтран ажиллах бол зорилго чиглэлээ зөв тодорхойл. Зөв санаачилга таны идэвхийг нэмэгдүүлж, амьдралд тань шинэ өнгө нэмнэ. Ач холбогдол бүхий асуудлаар дээд албан тушаалтантай уулзах эсвэл ажлын орчин нөхцөлийг өөрчлөх зэрэг нь амжилттай болно.
Загас: Санхүүгийн байдал сайжрах төлөв ажиглагдана. Шинээр эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, зарим нэг хүнд асуудлыг амжилттай шийдэх зэрэг таатай үйл явдлууд үргэлжилнэ. Хувийн амьдралд ч асуудлаа шийдэх сайхан тохиол бүрдэнэ. Мөн шударга шулуун зан тань зарим нэг төвөгтэй харилцааг төгсгөл болгоно.