Өнөөдөр /2024.12.16/ Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга, засгийн газрын сайд нар, нийслэлийн удирдлагуудтай утааны асуудлаар уулзлаа. Энэ үеэр
У.Хүрэлсүх: Ерөнхий сайд хүндэтгэх шалтгаантай учраас ирж амжаагүй байна. Уг нь ерөнхий сайд байлцсан бол зүгээр байх байсан юм. Гэхдээ тэргүүн шадар сайд нар болон бусад сайд нар, холбогдох сайд нар байгаа учраас 2 зүйл дээр чиглэл өгье. Санасан бодсоноо хэлье гэж бодсон юм.
Нэгдүгээр асуудал бол утааны асуудал. Засгийн газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Сайд нар ажлаа аваад удаагүй байгаа ойлгож байна. Одоо гэхдээ та бүхэн ажилдаа орцгоо. Салан задгай. Бие биедээ шаардлага тавихгүй. Найраан дундаа ороод, одоо энэ чинь явж явж найрааны засгийн газар болох юм байна л даа. Яваандаа. Тийм юм байхгүй. Эмээл хазаарынхаа бүтэнд та нар наад хазаараа татацгаа. Ажлаа хийцгээ. Гаргасан амжилтаасаа бид нар өнөөдөр яагаад ухраад байна вэ. Яагаад 3 жил утаагүй байж чадсан мөртөө одоо ийм байдалд орчихвоо. Та бүхэн санаж байгаа. Цар тахлын үед бүх айлууд гэртээ. Бүх ажил хаагдсан. Бүх айл өдөржингөө галлагаа хийдэг. Яагаад болоод байсан юм. Энэ бол Улаанбаатарын нүүрсний утаа, дээр нь хариуцлагагүйн утаа 2 хавсрахаараа өнөөдрийн Улаанбаатар хот ингэж бүрхэж байгаа юм. Тавантолгой түлшийг шалгаж байгаа биз...Тавантолгой түлш хатаалт хийхгүй байгаа. Өнөөдөр миний сонссоноор танай түлш чинь 13 хувийн чийгшилтэй байна гэж сонссон. Бид нарыг ажиллаж байх үед хатаалт чинь 4-тэй байсан юм. Түүх ярьж өгөхөд. Наадах чинь орчиндоо нөлөөлж байна. Наад түлшнийхээ чанарт онцгой анхаар. 2 янзын барьцалдуулагч байгаа. Зохион байгуулалтаа сайн хий. Ажил хийхгүй арчаагүй гаруудаа зайлуул. Энэ дээр хэн нэгэн хүний толгойг илээд байх шаардлагагүй. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсан. Энэ яагаад татан буугдаж байгаа юм. Одоо энийг хариуцах хүн байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй болсон байна. Бүгд салбар салбар лугаа очсон. Давхардсан хяналт шалгалт хийдэг байсан. Олон жил үүнийг нэгтгэх ёстой юм байна гэж байж уг нь бидний өмнө нэгтгэсэн юм билээ. Ач холбогдолтой гэж бодож байсан. Өнөөдөр байхгүй. Төрийн хамгийн чухал ажил хяналт шалгалтын ажил байдаг юм. Өнөөдөр хянаж шалгаж байгаа зүйл байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороогоо байгуулах шаардлагатай. Үүнийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үүргийг тэргүүн шадар сайд, Онцгой комиссын даргад өгч байна. Энэ байхгүйгээр та бүхэн урагшаа алхахгүй. Өнөөдөр засгийн газар, ганцхан Улаанбаатар хотод, хотын захиргаанд Тавантолгой түлшийн хамт олонд энэ нүүрсний утаа, энэ агаарын бохирдлыг даалгаж хаячхаад ингээд ажиллана гэвэл эд нар хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тийм учраас одоо та бүхэн улсын онцгой комиссыг яаралтай хуралдуул гэж би хэлж байна.